Сайн дурын 420 гаруй залуус нэгдэн Тэрэлжийн хог хаягдлыг түүж цэвэрлэжээ

Сэтгүүлч
2025/04/23

"Солонго ХОНХ хөтөч орчуулагчдын нэгдсэн холбоо"-ны санаачлагаар 420 гаруй сайн дурын залуус нэгдэн Тэрэлжийн бүс нутагт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, байгаль орчинд бодит хувь нэмэр орууллаа.

Энэ нь тус холбооны зүгээс хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй байгаль хамгаалах сайн дурын ажил бөгөөд энэ удаа нэг ХОВО машин, гурван кантер дүүрэн хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна