.2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг шүүхэд болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн үеэр шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах шийдвэр гаргасан байна.
Шүүхийн дүгнэлтэд “галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй объектод улсын комисс хэрхэн хүлээж авсан нь тодорхой бус, ойлгомжгүй байсан” хэмээн онцолсон байна. Мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зарим тогтоолууд нь хуульд нийцээгүй гэж үзжээ. Тухайлбал, иргэний нэхэмжлэгч бус этгээдийг нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогч талуудын эрхийг зөрчсөн гэж шүүх үзсэн байна.
Мөн ослын талаар гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж, дахин шинжээч томилохоор болсон юм. Үүнээс гадна, 207 дугаар байранд байсан зарим иргэнийг буруу тогтоосон нь илэрсэн тул уг хэрэгт мөрдөн шалгалтыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!