Тавантолгой ордын Бор тээгийн уурхайд Эрдэнэс таван толгой, Адмирал компаниудын хооронд 2021 онд байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, баяжуулалтын гэрээг хүчингүй болголоо.

Оффшороос оффшор, улс орон дамнуулан 250 сая ам.доллараар зарсан Төгрөг нуурын ордтой холбоотой гурван хайрцаг баримт бий. Энэ хэргийг АТГ шалгаж байгаа бол нэмээд Улсын ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан мөрдөж эхэлжээ.

MCS группийн Энержи Ресурс компани үйл ажиллагаа явуулж буй Ухаа худгийн орд газарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол бий. Тогтоол дээр нэмэлт мэдээллүүдийг цуглуулж Улсын их хуралд танилцуулахаар болжээ.

Эрдэнэт үйлдвэрийн овоолго дээр Ачит ихт, Эрдмин, Зэс эрдэнийн хувь гэдэг гурван компани ажиллаж байгаа. Эдгээр компаниуд 14 жилийн турш улсад хувь өгөөгүй. Тийм учраас энэ компаниудтай хэлэлцээ хийж улс хувиа ямар хэлбэрээр авдаг болох асуудлыг ярих гэж байна.