“Алтан ботгоны эзэн”-ээр тодорсон удам дамжсан тэмээчид
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн малчин О.Эрдэнэсумъяа 2025 оны “Алтан ботгоны эзэн” хэмээх нэр хүндтэй шагналын эзнээр шалгарлаа. Тэднийх Зөөвч-Овоогийн ураны уурхайн ойролцоо нутагладаг бөгөөд нийт 250 орчим тэмээтэй. Энэ жил тэднийх 40 гаруй ботго хүлээн авчээ.
Эрдэнэсумъяагийн эмээ, ээж П.Дэлгэрбуян “Манайх дөрвөн үеэрээ ‘Алтан ботгоны эзэн’ боллоо” хэмээн баяртайгаар онцоллоо. Тус гэр бүл нь удам дамжсан тэмээчид бөгөөд тэмээний тоо толгой, ботгололтоороо нутаг усандаа нэрд гарсан айл юм. Гэтэл нутгийн малчдын ийм амжилт, хөдөлмөрийг үгүйсгэх мэт мэдээлэл тасралтгүй тархсаар буй нь харамсалтай.
Ураны төслийг эсэргүүцэгчид Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очиж, нутгийн иргэдийн дунд хардалт, айдас төрүүлэхүйц мэдээлэл тараасаар байна. Тэд “зээрийг зориуд нядалж найман уушгитай байлаа”, “худаг хордож, ус уусан хүн унтаад сэрэхээ байлаа”, “олон толгойтой төл мал төрж байна” гэх зэргээр баримтад үндэслээгүй цуурхал тараажээ. Энэ бүхэн хамгийн түрүүнд нутгийн малчдын амьжиргаа, нэр хүндэд хохирол учруулж байна.
Мэргэжлийн байгууллагууд, тухайлбал мал эмнэлгийн алба, байгаль орчны хяналт, эрүүл ахуйн лаборатори зэрэг газруудын удаа дараагийн шинжилгээ судалгаагаар дээрх мэдээллүүд үндэслэлгүй болохыг баталжээ. Олон толгойтой, олон уушгитай мал амьтан төрсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!