ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл төрийн болон албаны нууцын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьжээ. Учир нь одоогоор албаны нууцад хамаарч буй 1073 нууц байна гэж мэдэгдэв. Худалдан авалт хийхээрээ л дурын дарга нь албаны нууц тамга дарчихдаг. Ийм байж хэрхэвч болохгүй гэдгийг чуулганы танхимд хэллээ. Мөн энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн холбогдсон төрийн нууцын тухай асуудлаар ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр төрийн нууц задруулсан хэргээр сэтгүүлч шоронд хоригдоод гарсан, гэтэл тэр төрийн нууц гээд байгааг нь судлаад үзэхээр нууцад хамаарахгүй л зүйл байсан хэмээв. Иймд албаны нууц гэдэг зүйлийг тодорхой шалгууртай байлгаж, тухайн  шалгуурыг нь жил болгон үнэлэн, тайлангаа гаргаж өгдөг байя гэж мэдэгдлээ. Одоо өргөн баригдсан төрийн болон албаны нууцын тухай хуулийн өөрчлөлт батлагдах юм бол нээлттэй мэдээллийн хуулиар ил болох ёстой мэдээллүүд ил болоод явах аж.