Улаанбаатар хот — 2028 он гэхэд нийслэлийн Баянхошуу орчмыг шинэчлэн төлөвлөж, 5000 айлын орон сууц барих томоохон төсөл хэрэгжиж байна. Энэхүү "Баянхошуу хот орон сууцжуулах төсөл" нь Азийн Хөгжлийн Банк болон Уур амьсгалын Ногоон Сангийн зээл, тусламжаар хэрэгжиж буй бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдол, эрчим хүчний хэмнэлт зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх зорилготой юм.
Төслийн эхний үе шат Сонгинохайрхан дүүргийн 7-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 45 га талбайд 462 айлын орон сууц барих ажил бөгөөд одоогоор 5.5 га талбайд барилга угсралтын ажил ид өрнөж байна. Эхний ээлжийн дөрвөн блок нийт 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх зуны улиралд ашиглалтад оруулах төлөвтэй байна.
Хоёр дахь үе шат нь 33.8 га талбайд 2338 айлын орон сууц барихаар төлөвлөгджээ. Төслийн хүрээнд нийт 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх, мөн ус, эрчим хүч, халаалтын системийн хэмнэлтийг хангах зэрэг олон чухал үр дүн гарах юм.
Түүнчлэн төслийн хүрээнд саарал усны дахин ашиглалт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ногоон байгууламж, хүлэмжийн аж ахуй зэрэг экосистемийн шийдлүүдийг давхар шийдэж байгаагаараа онцлогтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.201
Нямбаатар дарга маш сайн ажиллаж байнга Хотын утааны гол цөмын галладаг айлууд багасах л юм байна даа
Хариулах