Өвөрхангай аймгийн Арвайхээр сум – Улаанбаатар хотын хооронд үйлчилдэг нийтийн тээврийн ХХ13 чиглэлийн нэг удаагийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлснээр тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн уг чиглэлийн 18:00 цагийн үйлчилгээ 19:00 цаг болгон хойшлуулсан байна.

Уг чиглэлд Улаанбаатар хотын Номин терминалаас өдөр бүр 08:00, 11:00, 14:00, 19:00 цагуудад автобус хөдөлнө.

Тасалбарын үнэ том хүнд 43,000 төгрөг, хүүхдэд 21,500 төгрөгөөр тогтоогджээ.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад