Английн Шеффилд хотноо IV/19-нөөс V/5-нд "Снукер биллиардын ДАШТ-2025" тэмцээн боллоо.
Хагас шигшээд дэлхийн 7 удаагийн аварга Ронни О’ Салливаныг Хятадын Жао Шинтон 17-7 харьцаатай ялсан.
Дэлхийн аварга, дэлхийн чансаа тэргүүлэгч Жадд Трампыг дэлхийн 3 удаагийн аварга Марк Уильямс 17-14 харьцаатай ялсан.
18 тоглолтод эхэлж ялсан нь дэлхийн аварга болох байсан бөгөөд Марк Уильямс 8:17 Жао Шинтон гэсэн харьцаатай эхний үе завсарласан.
УБ-ын цагаар V/5-наас 6-нд шилжсэн шөнийн 2 цагт аварга тодрох тоглолт эхэлсэн.
Марк Уильямс 4 дараалан хожиж, 12:17 харьцаатай боллоо гэж Хятадын хөгжөөн дэмжигчдийн царай баргар болсоныг тайлбарлагч хэлж байлаа.
30 дахь тоглолтод Марк Уильямс "амны бөмбөг" алдаагүй бол цаашаа юу болох байсаныг таашгүй.
Өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан 12:18 харьцаагаар ялсан Жао Шинтон Снукер биллиардын Ази тивээс болон БНХАУ-аас төрсөн анхны дэлхийн аварга боллоо.
Жао Шинтон 500.000, Марк Уильямс 200.000 фунт стерлингийн шагнал хүртсэн байна.
Марк Уильямс 50 настай, хамгийн өндөр насандаа финалд шалгарсан амжилтын эзэн боллоо.
Жао Шинтон 2023 оны эхээр бооцоот таавар зохион байгуулсан хэргээр 2024.09.01 хүртэл том тэмцээнд орох эрхээ хасуулж байсан. Одоо 28 настай. 

Ази тивээс төрсөн анхны дэлхийн аварга Жао Шинтон

Холбоотой мэдээ

Нийгэм · 7 цаг
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийгэм · 8 цаг
Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгааныг есдүгээр сарын 23, 24, 25-нд хязгаарлана

Улс төр · 8 цаг
Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө

Нийгэм · 8 цаг
Есдүгээр сарын 24-нд уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Улс төр · 9 цаг
Д.Амарбаясгалан: Санаа бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаасаа хөөж, хуулийн байгууллагаар айлгаж байна

Нийгэм · 9 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!