Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хүүхэд хамгааллын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил болж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр анхныхаа хурлыг хийлээ. Энэхүү хурал дээр хэлэлцэж ярилцсан зүйлийн талаар өнөөдөр Засгийн газрын хурал дээр тодорхой мэдээлэл өглөө. Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын баримталж буй гол бодлого нь эрүүл ирээдүйг бий болгох. Энэ хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй. Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийн тогтолцоог бэхжүүлэх, зургаан настнуудын эрт илрүүлгийг эрчимжүүлэх, дөрөв, 10, 12 дугаар ангийнхны дунд эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулж ерөнхий боловсролын сургуулиа хүүхдүүд эрүүл төгсдөг байх, өвчин эмгэг байвал эрт илрүүлж эмчилдэг байх зэрэг эрүүл боловсролын ирээдүй улс орны хамгийн гол хөгжлийн тулгуур гэсэн үзэл баримтлалыг батжуулах талаар үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн цаашид Сургуулийн орчны эрүүл аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг намрын чуулганаар хэлэлцүүлэх гэх мэтчилэн хүүхдүүдийг өвдсөний дараа биш эрт илрүүлж эмчилдэг ба эмнэлгийн тусламж үйлчилгээ чирэгдэлгүй байх, амьдарч буй газраасаа эрүүл мэндийн үйлчилгээг авдаг зэрэг үүрэг даалгавруудыг өгч ажиллаа.
Т.Мөнхсайхан: Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийн тогтолцоог бэхжүүлнэ

Холбоотой мэдээ

Улс төр · 13 цаг
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Нийгэм · 14 цаг
ОУХМ Х.Билгүүнсайхан “Айчи-Нагояа 2026”-аас хүрэл медаль хүртлээ

Нийгэм · 15 цаг
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлж, нийт 270,689 хүүхэд хамруулна

Нийгэм · 15 цаг
Онцгой байдлын алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ

Нийгэм · 17 цаг
Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2,764 толгой мал устгажээ

Улс төр · 18 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!