Өчигдөр цахим орчинд цацагдсан нэгэн бичлэг олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, дотоод сэтгэлийг нь сэртхийлгэлээ. Хувийн орон сууцны хороололд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйг нөхөр нь удаа дараа зодож буй бичлэг цахим орчинд тавигдсан даруйдаа олон мянган хандалт авч, хүчтэй шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал, нэгэн залуу эхнэрийнхээ нүүр, толгой руу өшиглөж, хашлага давуулан түлхэж унагаж буй нь бичлэгт үлдсэн байдаг. Улмаар эхнэр нь орилж, уучлал гуйснаар нэгэн иргэн цонхоороо уг бичлэгийг хийж, цахим орчинд түгээсэн байна.
Бичлэгийг оршин суугч иргэн хийн баримтжуулсан бөгөөд тэрээр хүчирхийллийг хараад зүгээр өнгөрч чадаагүйгээ илэрхийлжээ. Тэр “Хүн байна даа, дуугүй өнгөрч болохгүй байсан. Би цагдаад мэдэгдсэн” хэмээн ярьсан байна.
Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Тус асуудал энэ сарын 4-5нд шилжих шөнө гарсан. Уг асуудлыг БГД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна" гэлээ.
Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан мэдэгдлээр бол уг хэрэгт холбогдсон этгээдийг саатуулалгүйгээр, гадуур шалгаж байгаа бөгөөд энэ нь олон нийтийн дунд бухимдал үүсгээд байна. Нийгмийн сүлжээнд “Уучлал биш, хариуцлага нэхэж байна”, “Хүчирхийлэл бол хувийн асуудал биш”, “Хуулийнхан яагаад дахин давтагдах боломж олгож байна вэ?” гэхчлэн олон сэтгэгдэл, шаардлага илэрхийлэгдэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсад ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг тоон үзүүлэлтүүд гэрчилдэг. 2024 онд л гэхэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн 9,000 гаруй дуудлагын дийлэнхийг эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хохирол эзэлж байна. Гэвч хүчирхийлэгч этгээдүүд олон тохиолдолд хуулийн сул заалт, зөөлөн хандлагын улмаас ял завших нь түгээмэл хэвээр байна.
Нийгэм өнөөдөр “харгислалыг дэмждэг хуулийн завсрын орон зай”-г зүгээр өнгөрөөхийг хүсэхгүй байна. Иргэдийн ухамсар нэмэгдэж, хүчирхийллийг бичиж түгээх, эсэргүүцэх, шаардах нь өөрөө өөрчлөлтийн нэг хэлбэр болсоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.229
Цагдаа , шүүх гжр бүлийн хүчирхийллийг үл тоох юм. Хичээн олон охид эмэгтэйчүүд амиа алдсан бол...
Хариулах66.181.181.105
Шүүх нь хүчирхийлэгч салахгүй гэсний зоргоор эвлэрэх хугацаа дахин дахин өгдөг тэрнээс амиа алдсан бүсгүйчүүд ч олон, аргагүй хамгаалалт хэтрүүлж шоронд ч орсон эмэгтэйчүүд ч их
Хариулах