Нийтийн эзэмшлийн гудамж талбайд эхнэрээ хэрцгийгээр зодож буй эрэгтэйн бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг хэрэг нь тавдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Хэрэгтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Нөхөртөө зодуулсан эмэгтэй гомдолгүй гэж мэдүүлсэн” гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахад, Цагдаагийн байгууллагаас "Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэвч хохирогч гомдолгүй гэж мэдүүлсэн ч хэргийн нөхцөл байдал, хохирлын шинж чанараас шалтгаалан хариуцлага хүлээлгэх, хэрэг шийдвэрлэх ажиллагаа үргэлжилдэг" хэмээн тайлбарлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.99.131.107
Тэгээл мэдээлэл өгөх боломжгүй л гэдгийн харин ч ийм хэрэгийг нийтэд ил тод зарлах хэрэгтэй шдээ
Хариулах66.181.161.185
Цаг нь болохоор мэдээлнэ шдээ тэнэгүү чи