Улаанчулуутын гадна хогийн цэг үүсгэж буй аж ахуйн нэгжүүдийг камераар илрүүлж хариуцлага хүлээлгэнэ

Сэтгүүлч
2025/05/15

Улаанчулуутын хогийн цэгийн хашааны гадна иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр хог хаядаг зөрчлөөс болж нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд байна. Тиймээс эдгээр байршилд хяналтын камер ажилуулж эхэлсэн байна. Камер 24 цагаар ажиллах бөгөөд дуу, дүрсний бичлэгийг цуглуулж зөрчил гаргаж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох арга хэмжээг авахаар болов. Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотой барилгын болон ахуйн хог хаягдлыг машинаар зөөвөрлөн хаяж буй зөрчилж нэмэгдсэн байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хэн бүхэн хуулийн хариуцлага хүлээх ёстой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна