Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод шатрын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцож байна.

Онцолбол, дэд мастер Б.Мөнгөнзул тэмцээнийг өнгөлсөн хэвээр байна. Тэрбээр өчигдрийн байдлаар таван хожил, хоёр тэнцээ хийж Энэтхэгийн шатарчин Шрижа Шэшадритай адил 6,0 оноотой тэргүүлж эхлээд байсан.

Тэгвэл өчигдөр Б.Мөнгөнзул сүүлийн хоёр өрөгт Энэтхэгийн шатарчдыг дараалан хожиж, 7.0 оноотой болсноор бүх тамирчдыг тэргүүлж эхлээд байна. Харин өнөөдөр зургаадугаар байрт бичигдэж байгаа Энэтхэгийн шатарчин Вантика Агравалтай сүүлийн өргөө тоглоно.