"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордонд болж байна.
АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон: Суррон, скүүтер, унадаг дугуйтай холбоотой гэмтлийн статистик тоог танилцууллаа. 2022 оноос хойш нийт 985 гэмтэл, бэртэл бүртгэгдсэн байна. Үүнд хөнгөн ба хүнд хэлбэрийн гэмтлүүд бүртгэгдсэн.
Суррон, скүүтерийн техникийн үзүүлэлт, замын хөдөлгөөнд заасан заалт, хуулийн зохицуулалтууд нь ямар байгаа талаар хууль хяналтын байгууллагаас, замын цагдаа зэрэг байгууллагууд зохицуулалтуудыг хэрхэн яаж уялдуулж байсан зэрэг олон илтгэлүүд хийгдлээ.
Маш ойлгомжгүй, хоорондоо уялдаа холбоогүй байсан зохицуулалтуудыг хуультай, дүрэмтэй, журамтай, ойлгомжтой болгох. Иргэд олон нийтэд сайн сурталчлан таниулах. Дэлхийн бусад орнууд суррон, скүүтерийн зохицуулалтыг хэрхэн хийдэг, манай орон яах ёстой талаар ярилцлаа.
Сурроныг техникийн хяналтын үзлэгт оруулна. Үйлдвэрлэгч орноосоо арлын дугаартай, техникийн зохицуулалттай байдаг. Он гарснаас хойш 28 сурроныг бүртгэлжүүлж, техникийн хяналтын бүртгэл хийж дугаар олгосон.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!