УИХ -ын Дэд дарга, Х. Булгантуяагийн санаачилгаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гэр бүлийн хөгжлийн төв” байгуулагджээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар тус Гэр бүлийн хөгжлийн төвд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, цагийг зөв боловсон өнгөрүүлэх "МИНИЙ ХӨГЖЛИЙН ГУДАМЖ" MY STREET төслийг эхлүүлж нээлтээ хийлээ.
Энэ үеэр Монгол улсдаа анхны гэж хэлэгдэх Гэр бүл, хөгжлийн төвийг алсагдсан дүүрэг, хороонд байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа онцоллоо.
Мөн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гишүүд Гэр бүлийн хөгжлийн төвийг алслагдсан дүүрэг, хороонд байгуулах ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!