Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох “Улаанбаатар опен” тэмцээн Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 17 орны 350 гаруй шилдэг бөхчүүд хүч сорьсноос манай тамирчид эх орныхоо дэвжээнд нийт 29 медаль хүртэж, онцгой амжилт гаргалаа.
Эмэгтэйчүүдээс 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д Э.Дэлгэрмаа, олон улсын хэмжээний мастер 65 кг-д Т.Энхжин, 55 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдээс 125 кг-д М.Лхагвагэрэл, 61 кг-д Т.Түвшинтулга, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ нар алтан медалиар энгэрээ мялаалаа.
Монголын чөлөөт бөхийн холбоо энэхүү тэмцээнийг дараагийн гурван жилд эх орондоо зохион байгуулах эрхтэй болсноор, Улаанбаатар хот чөлөөт бөхийн олон улсын төв цэг болох эхлэлийг тавилаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!