Олон нийтийн сүлжээнд Хотын дарга Александр Сергеевич Пушкиний шүлгээс эш татан хэлсэн нь “алдаатай байжээ” гэх шүүмжлэл хөвөрч байсан ч, уг шүлэг бодитоор оршин байдаг.
Энэхүү шүлэг 1836 онд бичигдсэн бөгөөд Пушкиний уран бүтээл, оюуны өв нь цаг хугацааны шалгуурыг даван мөнхөд орших тухай сэтгэлгээтэй, гүн утга агуулсан найраглал юм.
Тодруулбал, Оросын аугаа яруу найрагч А.С. Пушкиний 1836 онд бичсэн "Я памятник себе воздвиг нерукотворный" (“Ариун гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би”) хэмээх алдарт найраглалыг Монгол Улсын төрийн шагналт, нэрт орчуулагч Х.Чимэд монголчилсон нь олон түмний дунд эртнээс танил шүлэг билээ.
Оросын их зохиолч А.С.Пушкиний
ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОВ БИ (орч. Х. Чимэд)
Ариун гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би
Ард түмний мөр түүний зүг балрахгүй зурайна
Айн дагахгүй тэргүүнээр тэр хөшөө минь сүндэрлэж
Александрын дурсгалын баганаас ч өндөр байна
Үгүй, би үхэхгүй сэтгэл санаа минь амьдаараа
Үнс чандраас минь салж, зохиолд минь лав үлдэнэ
Нарт энэ хорвоод яруу найрагч байгаа цагт
Намайг тэд хэзээд дурсана....
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!