ДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь нас эрсэдсэн асуудлаар мэдээлэл хийсэн.

А.Дагвадорж Эрчим хүч, геологи уурхайн үндэсний холбооны ЕНБДарга:

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүчний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг хийж байсан. Энэхүү зөвлөгөөний үеэр эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх нь байна шүү, салбарт ажиллах хүн хүч маш хэцүү, цалин хөлс түүнээс гадна нийгмийн хамгааллын асуудлууд тулгамдаад байгаа талаар хэлэлцсэн. Мөн ажиллах орчин  болон ажлын нөхцөл аюултай буюу эрсдэлийн төвшин өндөр байгаа тул анхаарч өгөөч ээ гэж Засагт хүсэлт тавьсан байдаг. Ажилтнуудын зөвлөгөөнөөс гарсан санал шаардлагыг  Монгол УИХ-ын дарга тухайн үеийн ЗГ-ын хэрэг эрхлэх дарга Амарбаясгалан, эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл,  Сангийн сайд Б.Жавхлан, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ,  НХХ-ын сайд Х.Булгантуяа нарт 2023 оны 10 сарын 2-ны өдөр шаардлага хүргүүлсэн. ЭХЯ эрчим хүчний зохицуулах хорооноос бидэнд юу хэлдэг вэ гэхлээр бид нарт өнөөдөр боломжийн нь ийм байна аа гэж хэдээд л ам тагладаг.

Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнууд өнөөдөр хагас цэрэгжилттэй ажилладаг. Тэнд ямар нэг байдлаар аваар осол гарахад заавал зогсоох үүрэг хүлээдэг. Техник технологийн эрчим хүчний салбарын байгууллагуудын инженер техникийн ажил нь яг тэр технологи дээр нь тулж ажиллаж байгаа жирийн ажилтнуудын хүчээр л өнөөдөр явж байгаа.Энэ шаардлагуудыг хүргээд ийм нөхцөл байдал үүсээд байна шүү гэдгийг мэдэгдсээр байхад  өнөөдөр анхааралдаа авч тоож үзээгүй. Бид нар ямар байр суурь илэрхийлэх гээд байна гэхлээр цаашид ийм осол аваар гарах нь цаг хугацааны л асуудал. Энэ бол тодорхой. Ийм ажлын байранд хүн ажиллах уу? Таны гэр бүлийн, бидний гэр бүлийн хүн ийм ажлын байранд л ажиллаж байгаа. Яагаад эндээ анхаарахгүй байгаа юм бэ? Зөндөө санал шаардлага хүргүүлсэн. Үйлдвэр чиглэлийн байгууллага сайн шаардлага хүргүүлэн шаардаж ажиллана. Энийг хэдэн хүн ярьж байгаа гэдэг асуудал биш. Энэ салбарын ажилтнууд ийм л юм хүсэж байна шүү гэдэг юмыг л энэ төр засаг ойлгож ажиллах ёстой.

Өнөөдөр эрчим хүчний салбарт ийм асуудал тулаад, хүрээд байгаа юм байна аа гэдэг ажилтнуудынхаа дуу хоолойг сонсоод дорвитой арга хэмжээ авах ёстой байсан. Зөндөө сануулсан,  зөндөө анхааруулж байсан. Монгол хүн ажил үүрэг гүйцэтгэж байхаар амь насаа алдаад байх юм уу. Цалин хөлс бол ярилтгүй шүү дээ. Ер нь бол маш хангалтгүй.

Тарифын нэмэгдлээр 500 гаран тэрбум төгрөгийн орлого орсон байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл өгсөн. Түүнийгээ манай холбооны зүгээс тухайн үед ямар шаардлага тавьж байсан бэ гэвэл 1 дүгээрт цалин хөлс хангалттай нэмэгдвэл, 2 дугаарт энэ насжилт өндөртэй өнөө маргаашгүй зогсох болчихсон энэ техник технологийнхоо засвар үйлчилгээг нэн даруй хий гэсэн энэ 2 шаардлагыг л тавиад байгаа юм. Гэтэл өнөөдөр тэр үнэ тарифын нэмэгдлээр орж ирсэн төсөв мөнгө нь яг юунд зарцуулагдаад байгаа юм гээд асуухаар эрчим хүчний эх үүсвэрт зарцуулж байна гэх тайлбар өгдөг. Өнөөдөр шинээр эрчим хүчний эх үүсвэр бий болгох шаардлага байгаа юу? Байгаа. Тэгэхдээ тэрийг  засаг бодлогоороо хэдэн жилийн турш шат дараатай хийх ёстой байсан. Гэтэл өнөөдөр яг энэ тулчихсан  үед техник технологио засвар үйлчилгээ хийх нь чухал юм уу. Өөр шинэ эх үүсвэрт мөнгөө зарцуулаад байгаагаа ингээд хаях нь чухал байсан юм уу гэдэг нь өнөөдөр бол харагдаж байна. Тэгэхээр цаашид энэ асуудал гарах магадлал өндөр байгаа.