“УБ метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компани өрсөлдөн санал ирүүлснээс БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарсан. Зөвлөх баг нь ТЭЗҮ болон суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна төслийн хэрэгжилтэд хяналт, мониторингийн цогц үйлчилгээ үзүүлж буй. “Духуа инженеринг ХК”-иар ахлуулсан түншлэл нь Жайкагийн 2013 онд боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчлэх, төслийн эх загвар зургийг боловсруулах ажлуудыг гүйцэтгэж, 2025 оны гуравдугаар сард батлуулсан. Улаанбаатар метро төслийг Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөө, 1 депо бүхий 19.4 км, цагт 17200 зорчигч тээвэрлэхээр тооцсон. Төслийг хэрэгжүүлснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 хувиар өсөж, нийгмийн хувьд иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлэх үр дүн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гарсан. Одоогоор төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний үе шатанд 6 улсын 27 оролцогч оролцож тендерийн материал ирүүлээд байна. Тус нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төслийн санхүүжилтийн шийдвэрлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийх зэрэг ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн хамт боловсруулах ажлыг эхлүүлж, нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулж байна.
“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 6 цаг
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Нийгэм · 7 цаг
ОУХМ Х.Билгүүнсайхан “Айчи-Нагояа 2026”-аас хүрэл медаль хүртлээ

Нийгэм · 8 цаг
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлж, нийт 270,689 хүүхэд хамруулна

Нийгэм · 8 цаг
Онцгой байдлын алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ

Нийгэм · 10 цаг
Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2,764 толгой мал устгажээ

Улс төр · 10 цаг

Гэртээ тогтвортой сууж чаддаггүй, бүтэн өдөр орон сууцны хорооллуудаар явдаг ядууст зориулж төр засаг өрөнд орж байна.