Монголбанк 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болгосон нь зээлийн хүү өсөхөд нөлөөлж байна. Үүний улмаас арилжааны банкуудын зээлийн хүү өсжээ.

Тухайлбал, 2024 оны сүүлийн улиралд 17.4 хувь байсан цалингийн зээлийн жигнэсэн дундаж хүү энэ оны эхний улиралд 0.1 хувиар нэмэгдэж 17.5 хувь болсон бол хэрэглээний зээлийн хүү 22.5 хувиас 23.9 хувь болж өссөн байна.

Харин малчдад зориулсан зээлийн жигнэсэн дундаж хүү 0.2 хувиар буурсан байна.