Монголын Муайтай боксын шигшээ баг энэ зун Вьетнам улсын Тай Нгүен хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Тус тэмцээн нь Олон улсын Муай Тай боксын холбооны (IFMA) албан ёсны тэмцээн бөгөөд зургадугаар сарын 20-26 өдрүүдэд болох юм.

Шигшээ багийг дасгалжуулагч, ОУХМ Б.Гантогтох удирдан ажиллаж байгаа бол нийт долоон тамирчин Азийн дэвжээнд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байна.

Эмэгтэй ангилалд

  • Э.Намуунаа (45 кг),
  • Ч.Ариун-Энх (48 кг),
  • Э.Ариунзаяа (60 кг) 

Эрэгтэй U23 насны ангилал

  • 60 кг-д Д.Мөнх-Од,
  • насанд хүрэгчдийн 51, 60, 71кг-д Н.Цогтгэрэл, Б.Амгаланбаяр, Н.Алтанбаяр нар тус тус оролцох аж.

Шигшээ баг тэмцээний өмнө БНХАУ-ын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр замдаа гарчээ. Тамирчдын ур чадварыг сорих, сайжруулах мөн тухайн орны цаг уурт дасан зохицох боломжийг олгох юм.