Зуны хугацаанд халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.

Маргаашаас буюу 10-ны мягмар гаргаас эхлэн 12 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

6.10-6.22

/12 хоног/

БӨҮР, "Говь-2" ХК орчмын хэрэглэгчид
Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид
Ирээдүй хороолол, БҮК орчмын хэрэглэгчид
ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид
"Говь" ХК, "Натур агро" ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид