Хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэргүүд сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж, ялангуяа хүүхэд, залуусын дунд донтох тохиолдол ихсэж буйг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.
Тэгвэл Тагнуулын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын хамтарсан ажиллагааны хүрээнд 2025 оны 6-р сарын 9-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр гадаадаас 1.2 кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэргийн холбогдогчоор Б, М, Г нарын гурван хүн шалгагдаж байгаа бөгөөд тэд зохион байгуулалттай бүлэглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогджээ.
Хураагдсан бодис нь “мөс” хэмээн нэрлэгддэг, донтуулах хүчтэй метамфетамин байсан бөгөөд энэ нь НҮБ-аас олон улсад хориглосон мансууруулах бодисын жагсаалтад багтдаг аж.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу мансууруулах бодисыг зохион байгуулалттай бүлэглэл оруулж ирсэн бол 12-20 жилийн хорих ял, эсвэл бүх насаар нь хорих ял оноох хуультай юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!