2500 гаруй иргэнийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэн, хандив цуглуулсан хэрэгт нэгэн этгээд холбогджээ.
Тухайлбал, тухайн этгээд:
-
“Охин минь халуун тосонд түлэгдэж, арьс нөхөх мэс засалд орох шаардлагатай болсон. Гадаадад л хийх боломжтой” гэх,
-
“Найзын маань том хүү аянгад цохиулж, тал тархиа авахуулсан” гэх мэтчилэн сэтгэл эмзэглүүлсэн хуурамч мэдээлэл тарааж, хүмүүсийн өрөвдөх сэтгэл дээр дөрөөлөн хандив гуйсан байна.
Цуглуулсан хандивын хэмжээ, санхүүгийн урсгал нь одоогоор нарийн тогтоогдоогүй ч 2500 гаруй хүнийг залилсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар илрүүлэн шалгаж байгаа бөгөөд холбогдох хууль хяналтын байгууллагууд уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!