Эрүүл мэндийн яамнаас мэргэшүүлэх болон төгсөлтийн дараах сургалтын чанар, хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, сургалтын эрхийг олгох, сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Ач интернэшнл эмнэлэг, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон эмнэлэг зэрэг байгууллагуудад Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр олгож, Харвалт, тархины судасны эмгэг судлал төрөлжсөн мэргэшлийн сургалтын шинээр боловсруулсан хөтөлбөрийг баталлаа.
Харин Нийслэлийн Хүрээ амаржих газар, Мамба дацан эмнэлэг, УГТЭ, ЭХЭМҮТ, Монгол-Японы эмнэлэг, Орхон аймгийн БОЭТ зэрэг нийт 7 байгууллагад хийсэн мэргэшүүлэх сургалтын явцын хяналт үнэлгээний дүнг хэлэлцэж, төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна