Вьетнам улсын Ханой хотноо болж буй IFMA–гийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний элит ангилалд Монгол Улсаас 6 тамирчин, U23 ангилалд 1 тамирчин оролцож байна.
Тэмцээнд оролцож буй Монголын 3 тамирчин хүрэл медалийн болзол хангасан бөгөөд -71 кг жинд өрсөлдөж буй Н.Алтанбаяр өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 24-нд мөнгөн медалийн төлөө тулалдахаар болжээ. Энэхүү тэмцээнийг Олон улсын олимпын хорооны гишүүн IFMA (International Federation of Muaythai Associations) зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын хэмжээний өндөр чансаатай тэмцээн юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!