Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Монголын баг 4 медаль хүртлээ

БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 18-24-нд болсон пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн өндөрлөж, Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Манай улсаас тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсон юм.

Өчигдөр, эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахаж, алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа хүртсэн амжилтыг үзүүллээ.