Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг-ийн мэдээлснээр 2025 оны байдлаар могойд хазуулсан нийт найман хүн тус төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тэдний зургаа нь хүүхэд байжээ. Мөн хүлээн авалтаар үзүүлж, анхан шатны эмчилгээ хийлгэсэн тохиолдлууд ч бүртгэгдсэн байна.
2024 онд гэхэд л могойд хазуулж, хүндэрсэн зургаан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
Ц.Нарантунгалаг “Бамбай хоншоорт могойнд хазуулсан тохиолдолд юуны өмнө тайван байж, хөдөлгөөнөө хязгаарлах, шархыг доош унжуулан хөдөлгөхгүй байх, хүйтэн жин тавих зэрэг анхны тусламжийг зөв зохистой үзүүлэх нь маш чухал. Гэхдээ шархыг хэзээ ч зүсэж, сорж болохгүй гэдгийг онцгойлон анхааруулъя” гэж хэллээ.
Мөн хөдөө, аялал зугаалгаар явах үедээ урт түрийтэй гутал өмсөх, эрсдэлтэй бүс нутгийг зайлсхийх, бяцхан хүүхдүүдийг анхааралтай харгалзах нь чухал гэж зөвлөж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!