Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна. Онцгой байдлын албан хаагчид түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж буй юм.
Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр удаа дараа гарч хүрээлэн буй орчинд ноцтой аюул учирч болзошгүй нөхцөл үүссэн тул өчигдрөөс аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжжээ.
Сэлэнгэ аймгийн Түшиг, Хүдэр, Ерөө суманд түймэр гарсан. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын нийт 411 алба хаагч, 24 автомашин, Зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэйгээр, орон нутгийн 101 иргэн, 18 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!