2025 оны 6-р сарын 20-25-ны өдрүүдэд Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдсан Олон улсын Муайтай сонирхогчдын холбооны (IFMA) 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 6 тамирчин элит ангилалд, 1 тамирчин U23 ангилалд амжилттай оролцлоо.

Вайкру төрөлд Э.Ариунзаяа алтан медаль

Эмэгтэй -45кг жинд Э.Намуунаа хүрэл медаль

Эмэгтэй -60кг жинд Э.Ариунзаяа дахин хүрэл медаль

Эрэгтэй -60кг жинд Б.Амгаланбаяр хүрэл медаль

Эрэгтэй -71кг жинд Н.Алтанбаяр хүрэл медаль тус тус хүртсэн бахархалт амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ