БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчиж буй болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн зарим эрхийн хэрэгжилтийн талаар авах арга хэмжээнээс гадна хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн зорчих, хууль ёсны оршин суух, хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхалтын асуудлаар гарч байгаа хүний эрхийн зөрчлийн гомдол, мэдээлэл болон тэдгээрийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах;
Дипломат төлөөлөгчийн газар, консулын албаны хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдэд хүний эрх, виз, хөдөлмөр эрхлэлт, оршин суух нөхцөл, тухайн улс орны хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гарын авлага, шаардлагатай мэдээллийг тогтмол түгээх зэрэг арга хэмжээ авч ажиллах;
Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоо, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, хүний нөөц, зардал, орон тоог оновчтой зохион байгуулах, шинэчлэх талаар судалгаа хийж, шийдвэрийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах зэрэг олон чиглэлийг холбогдох талуудад өгч байгаа гэдгийг С.Эрдэнэболд дарга тайлбарлалаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!