2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын орон сууцны хажуугийн шороон зам дээр харамсалтай осол бүртгэгдэж, хоёр настай хүүхэд автомашинд дайруулсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Цагдаагийн байгууллагад уг дуудлага 15:00 цагийн орчимд ирсэн бөгөөд дуудлагын дагуу алба хаагчид газар дээр нь очиход, "Тоёота Приус" маркийн автомашин явган зорчигч болох хоёр настай хүүхдийг мөргөсөн байдалтай байжээ.

Одоогоор уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байгаа бөгөөд хэрэг явдлын талаар нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. 

Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

  • Замын хөдөлгөөний дүрмийг ялангуяа орон сууцны хорооллын дотор зам, гудамж талбайд нарийн мөрдөх,

  • Бага насны хүүхдүүдэд тасралтгүй хараа хяналт тавих,

  • Машин жолоодох үед ялангуяа хүүхэдтэй бүс нутагт анхаарал болгоомжоо дээд зэргээр хадгалах,

зэрэг зөвлөмж, сэрэмжлүүлгийг иргэдэд дахин онцгойлон анхааруулж байна.