Өнөө үед бидэнд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, цар тахал зэрэг дэлхийн хэмжээний сорилтууд нь эрхээ мэдэхээс гадна үүргээ ухамсарлахыг биднээс шаардаж байна. Монгол Улс жил бүрийн 7-р сарын 10-нд дэлхийн улс орнуудтай хамт Олон Улсын Хүний Үүргийн Өдрийг тэмдэглэж, хамтын хариуцлагаа сэргээснээр энх тайван, шударга ёс, тогтвортой ирээдүйг бүтээхэд чухал хувь нэмрээ оруулж байна. Олон Улсын Хүний Үүргийн Өдөр гэж юу вэ?

Junior Chamber International (JCI)-аас 2022 онд эхлүүлсэн энэхүү санаачилга нь 7 үндсэн

“Хүний Үүргийн Түгээмэл Тунхаглал”-д тулгуурласан бөгөөд ёс зүйтэй манлайллыг

дэмжих, дэлхийн хэмжээнд хүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын бодлогын

түвшинд өөрчлөлт хийх зорилготой юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан

Ги Мүний албан ёсны дэмжлэгтэйгээр дэлхий даяар 34,000 гаруй иргэн гарын үсэг зурж,

7-р сарын 10-ныг НҮБ-аар албан ёсоор батлуулах хөдөлгөөн өрнөж байна. Саяхан

Венесуэлийн Зулиа муж энэхүү хүний үүргийг хуульчилсан анхны бүс нутаг болж, дэлхий

нийтэд үлгэр жишээ үзүүллээ.

1. 2. 3. 4. 5. Амьдралыг хамгаалах: Хүний нэр төрийг хамгаалж, эрүүл мэнд, энх тайвныг

дэмжих нь хүн бүрийн анхдугаар үндсэн үүрэг. Энэ нь НҮБ-ын Тогтвортой

Хөгжлийн 3-р Зорилго (Эрүүл мэнд, сайн сайхан байдал)-той шууд нийцдэг. Та

цусаа хандивлах, ойр дотнынхоо хүмүүстээ санаа тавих, энх тайвны төлөөх

хэлэлцүүлэгт оролцсоноор энэхүү үүргийг биелүүлж чадна.

Хүн төрөлхтөнд үйлчлэх: Хүн бүрийг хайрлаж, хүндэтгэх, ялангуяа хүүхэд, ахмад

настнуудад онцгой анхаарал хандуулах нь шударга ёс, энх тайвны суурь юм. Энэ нь

Тогтвортой Хөгжлийн 16-р Зорилго (Энх тайван, шударга ёс, хүчирхэг институц)-

той нийцнэ. Ахмадын асрамжийн газарт сайн дураар ажиллах, өсвөр үеийг дэмжих

хөтөлбөрт оролцох зэргээр та энэ үүргээ биелүүлэх боломжтой.

Ирээдүйг тогтвортой байлгах: Байгаль орчин, экосистемийг хамгаалж,

тогтвортой хэрэглээг сонгох нь дэлхийн ирээдүйн төлөө чухал үүрэг бөгөөд

Тогтвортой Хөгжлийн 13-р (Цаг уурын арга хэмжээ), 15-р (Газар дээрх амьдрал)

зорилгуудтай уялдаатай. Мод тарих, хог ангилах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн

хэрэглэх зэрэг нь бодит үр дүнтэй алхам болно.

Хөгжил цэцэглэлтийг бүтээх: Эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж, орон нутгийн

хөгжилд хувь нэмрээ оруулах нь Тогтвортой Хөгжлийн 8-р Зорилго (Тохирсон

ажил, эдийн засгийн өсөлт)-д нийцнэ. Та орон нутгийн бизнесийг дэмжих, шударга

хөдөлмөрийг уриалах, сайн дурын ажилд оролцох замаар энэхүү үүргээ

хэрэгжүүлж чадна.

Хүний онцлогийг хүндэтгэх: Соёлын ялгааг дээдэлж, олон ургальч үзлийг

хүндэтгэх нь тэгш бус байдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг (THЗ 10). Өдөр

тутамдаа бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, соёлын олон талт байдлыг

эрхэмлэх нь энэхүү үүргийг биелүүлэх энгийн алхмууд юм.6. 7. Боловсролыг түгээх: Тэгш, хүртээмжтэй боловсролыг дэмжих нь хүн бүрийг

хүчирхэгжүүлэх гол түлхүүр бөгөөд Тогтвортой Хөгжлийн 4-р Зорилготой

(Чанартай боловсрол) нийцдэг. Өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах, сургалт

семинарт хамрагдах, бусдыг сургах нь үүний бодит илрэл болно.

Хариуцлагатай манлайлах: Үзэл бодлоо хариуцлагатайгаар илэрхийлэх, олонхын

болон цөөнхийн эрх ашгийг хамгаалах, харилцан хүндэтгэлтэй орчин бүрдүүлэх нь

Тогтвортой Хөгжлийн 16-р Зорилготой (Энх тайван, шударга ёс, хүчирхэг

институц) шууд холбогдоно. Орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй

оролцох, ил тод байдлыг шаардах нь энэхүү үүргийн тод жишээ юм.

Эдгээр долоон үүргийг хэрэгжүүлснээр бид дэлхий нийтэд тулгараад буй сорилтуудыг

даван туулж, тогтвортой хөгжлийн зорилгодоо илүү үр дүнтэй хүрэх боломжтой болно.

Энэ 7-р сарын 10-нд Чингисийн талбайд болох Олон Улсын Хүний Үүргийн Өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, НҮБ-д өргөх хөдөлгөөнд гарын үсгээ зурж, #HumanDutiesMN хаштагаар нэгдээрэй. Эрхийнхээ хажууд үүргээ ухамсарласнаар бид илүү шударга, аюулгүй, тогтвортой ирээдүйг бүтээх болно.