2025 оны 7 дугаар сарын 20-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт хоёр иргэн архидан согтуурсны улмаас маргалдаж, нэг нь нөгөөгөө хүзүүн тус газар хутгалан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр эрэгтэй нэгнийхээ гэрт хамтдаа архи ууж байх үедээ маргалдсан бөгөөд улмаар харилцан биенээ хутгалжээ. Үүний улмаас нэг нь газар дээрээ их хэмжээний цус алдсаны улмаас амиа алдаж, нөгөө нь гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хэнтий аймгийн Цагдаагийн газраас уг хэргийг мөрдөн шалгаж буй бөгөөд “хэргийг одоогоор дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэсэн хариу өглөө.

Хэргийг гарсан өдөр буюу 7 дугаар сарын 20-нд Цэнхэрмандал сумын 100 жилийн ой тохиож, сум орон даяар баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байсан тухай орон нутгийн иргэд мэдээлж байна.