Малайзын Кучинг хотод таеквондогийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ.

Тав хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд 44 орны 1300 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна. Харин манай улсаас 39 тамирчин тулаан болон пүмсэ /үзүүлэх тоглолт/ төрөлд оролцохоор Малайзыг зорилоо. ААШТ-ий хүрээнд таван төрлийн тэмцээн зохион байгуулахаас дөрөвт нь Монголын баг тамирчин өрсөлдөх ажээ.

Өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медалийг хоёр жилийн өмнө Б.Бэлгүтэй эх орондоо авчирсан билээ.