Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар нас барсан даатгуулагчийн ар гэрт олгодог мөнгөн тэтгэмжийг 3 сая төгрөг болгон нэмлээ.  

Өмнө нь нас барсан даатгуулагчийн ар гэрт 2 сая төгрөг олгодог байсан бөгөөд 1 сая төгрөгөөр нэмсэн байна. Мөн амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг дөрвөн сая 500 мянган төгрөг болгон нэмж, шинэчлэн тогтоожээ