2025 оны 8-р сарын 1-нд Дулааны III цахилгаан станцад гарсан томоохон аваар осолтой холбогдуулан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй Н.Тавинбэх цаг үеийн мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр, 50 мВт-ын турбогенераторын гэмтлээс үүдэн барилга байгууламжид гал гарч, хоёр турбин дэлбэрсэн нь Монголд анхны тохиолдол биш ч хамгийн ноцтой ослуудын нэг болсон байна.
“Осол гарсан төхөөрөмж 50 орчим жил ашиглагдсан. Өнгөрсөн онд л гэхэд 15 удаагийн саатал гарсан. Иймд бүх төхөөрөмжийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай” хэмээн Н.Тавинбэх онцоллоо.
- Засгийн газраас БЭТ томилсноос хойш 47 хоногийн дотор сэргээн босголтын ажил эрчимтэй явагдаж байгаа.
- 52 мВт-ын шинэ турбогенераторын суурилуулалт 40% орчим хийгдээд байгаа.
- Дэлбэрсэн хоёр турбиныг Монголд засах боломжгүй тул гадаадын компаниудтай хамтран 2026 оны өвлөөс өмнө шинэчлэхээр төлөвлөжээ.
- 6-р сард мөн нэг турбины дэлбэрэлт болсон ч одоо хүртэл эцсийн дүгнэлт гараагүй.
- Саяхан зуухны экран хоолой элэгдэж гэмтэл үүссэн.
- Хуучин тоног төхөөрөмжүүдийг анхааралгүй ашигласнаар 40–50 жилийн насжилттай системүүд ослын эрсдэлийг дагуулж байна.
Н.Тавинбэхийн хэлснээр:
“Өвлийн улиралд нийслэлийн дулаан, цахилгаан хангамж тасалдахгүй. Төвийн эрчим хүчний системд ачаалал үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж ажиллана.”
Осолд өртсөн иргэнд туслахын оронд бичлэг хийн гадагш задруулсан явдал нь хамт олны ёс зүйтэй харшилж байгаа тул хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Засвар, шинэчлэлийн ажилд зориудаар саад хийж, дотоодоос мэдээлэл тараах явдлыг буруутгаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!