Нийcлэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл хулгайлдаг Энхтөрийн Энхмөнх, Золбаяр нарын 4 этгээдийг хулгайлсан 2 машинтай нь 8 сарын 1-ны өдөр Чингэлтэй дүүрэгт баривчилсан байна. Улмаар нэмж нэг машин хулгайлан СХД-н 21-р хороо, Ар гүнтэд хаясан байсныг 8 сарын 7-ны өдөр иргэдийн гомдлоор илрүүлжээ.

Тэд мөн ар гүнтэд хэд хэдэн айлын гэрт орж, хулгай хийж эд хөрөнгө эвдэж сүйтгэснийг 7 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон шалгаж байна. Дөрвөн этгээдээс 1 нь хоригдож байгаа бол бусад нь гадуур шалгагдаж байсныг орон байрны хулгайтай хамтатган шалгахаар болжээ.

Эдгээр этгээдүүд нь өөр хэрэгт шалгагдан гадуур байцаагдаж байхдаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлджээ.