НӨАТ-ын урамшууллын энэ оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол маргааш /2019.11.17/ болно.

 

Тохирлыг Боловсрол телевизээр 18.40 цагт орон даяар шууд дамжуулах юм. Иймд иргэд аравдугаар сарын 1-31-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болно. 

 

Энэ удаагийн тохирлоор 90 саяын супер шагналын эзэн тодрох боломжтой.