Өмнөговийн Цогтцэций, Ухаа худаг цогцолборын хүрээнд эхний 650 айлын орон сууц 2013 онд ашиглалтад орж байсан бол “Цэций-2” буюу дараагийн 300 айлын орон сууцны эхний ээлж бэлэн болж, түрүүчийн айлууд түлхүүрээ гардан авчээ.
Энержи Ресурс компани 2009 оноос хойш Ухаа худаг уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд орон сууц, сургууль цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэнээр Өмнөговийн Цогтцэций сум өнөөдөр албан ёсны 10,000 орчим хүн амтай, говийн томоохон суурьшлын бүс болоод байгаа юм.
Компанийн нийт ажиллагсдын 40% нь орон нутгийн иргэд байдаг бөгөөд УБ-аас ээлжээр ирж очин ажиллахын оронд орон нутагт гэр бүлээрээ, тохь тухтай суурьшин ажиллах боломжийг бүрдүүлсэн нь ажиллагсдад давуу тал болдог байна.
Орон сууцнуудыг ажиллагсдад аливаа үнэ төлбөргүйгээр, тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр олгодог аж.
Говийн шинэ суурьшлын бүс: Ухаа Худагт "Цэций" хорооллын 2-р ээлж ашиглалтад оржээ

Холбоотой мэдээ

Улс төр · 2 цаг
“Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Нийгэм · 3 цаг
Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 автобензин 20,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй байна

· 4 цаг
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакциныг хэрэглэж байна

Нийгэм · 4 цаг
Цас орсны улмаас 07.00-10.00 цагийн хооронд 200 гаруй зам тээврийн осол бүртгэгджээ

Улс төр · 4 цаг
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

Нийгэм · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!