Түүнийг намын шинэ удирдагчаар сонгох боломж, давуу талыг ажиглагчид дараах таван өнцгөөс тайлбарлаж байна.
АН-ын гишүүд Ч.Лодойсамбууг намын даргаар сонгох 5 шалтгаан
1. Иргэний нийгмээс төрд орж ирсэн төлөөлөл
Ч.Лодойсамбуу олон жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж,
эрх баригчдад хяналт тавьж, нийгмийн бухимдлыг шууд илэрхийлж ирсэн. Түүний энэ туршлага нь төрд “ард түмний дуу хоолойг” илүү хүчтэйгээр хүргэх боломжийг өгч байв. Тэрээр иргэний нийгмийн дуу хоолойг илүү мэдэрч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг 2025 оны 02 сарын 07-нд гаргасан бөгөөд тууштай илэрхийлж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэрийн тансаглал нийгэмд шуугиан тарьж, улмаар Ерөнхий сайд огцорсон бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу анх гаргасан байр сууриндаа бат зогссон юм.
2. Авлигын эсрэг хатуу байр суурь
Тэрээр сэтгүүлчийн хувьд авлигын асуудлыг илчилж,
шударга ёсны төлөө тэмцэж ирсэн. Улс төрд ороод ч энэ байр сууриа алдахгүй гэж олон нийт итгэдэг. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө авлигын эсрэг хатуу зогсож, алдарт “Хөгжлийн банк”-ны авлигажсан зээлүүдийн талаар олон нийтэд мэдээлж, хэлэлцүүлэг зохион байгуулж байв.
3. Ардчилал, ил тод байдлын төлөө тууштай дуугардаг
Лодойсамбууг олон нийт эрх баригчдын буруу шийдвэрийг шүүмжлэхээс айдаггүй, нээлттэй ярьдаг, хэнтэй ч нүүр тулах чадвартай хүн гэж үздэг. Энэ нь парламентын хяналтын үүргийг хэрэгжүүлэхэд чухал чанар. Мөн нийгмийн даатгал, хэвлэлийн эрх чөлөө, жагсаал цуглаантай холбоотой ардчиллын тулгуур хуулиуд дээр салбарын дуу хоолойг хүчтэй хүргэж, хамтран санаачлагчаар ажиллаж байна.
4. Ард түмэнд танигдсан, итгэл хүлээсэн нэр хүнд
Телевизийн “Улаан бал” нэвтрүүлгээр олон жил үзсэн үзэгчид түүнийг “өөрийн хүн” мэт хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, сонгогчдын итгэл даахуйц ард түмний дунд танигдсан улс төрчийн нэг. Ялангуяа цахим орчинд лайв хийж, “Гишүүнээ” нэртэй подкаст хийж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг одоо ч гүйцэтгэсээр байна. Олон нийтийн судалгаагаар “Олон нийтэд таалагдсан улс төрчийн жагсаалт”-ын эхний 10-т тасралтгүй багтаж байна.
5. Төвийг сахисан, популизмаас ангид өнгө
Намын бүлэглэлүүдээс ангид “ард түмний талд” гэсэн дүр төрхтэй. Энэ нь улс төрийн талцалд автахгүйгээр бодит асуудалд төвлөрч, намын бугшсан асуудлыг шийдвэрлэх зориг, итгэлийг олон нийтэд төрүүлдэг. Намын даргад нэр дэвшигчдээс хамгийн залуу гэдэг утгаараа хуучинсаг, хоорондоо эрх ашгаараа холбогдсон бүлэглэлүүдийн явцуу эрх ашигт үйлчлэхгүйгээр легитим чанарыг хангаж, намын дотоод эв нэгдлийг хангаж, намын залуу гишүүдийн урам зоригийг бадраана гэсэн хүлээлт намын дотоод орчинд үүссэн
байна.
Lodoi medleg xvrexgui, manage,emnt baixgui, demjix xvn tub tsoon xarin munkhbayasgalan iluu medleg, management saitai tul orsoldox ni zov
тэр сэтгүүлч гэх мэргэжилтэй учраас бага зэрэг цэгцтэй, эмоци ихтэй, хүний сэтгэлийг татаж ярих чадвар суусан болохоос байгууллага, хүмүүс, нам удирдах ямарч чадваргүй шүү, өөрийгөө бусдаас их гоё сайхан ярьдаг гээд итгэчихсэн, юм мэддэг хүмүүсийн үгийг сонсох дургүй эннэ хүнээр намын дарга тавибал ардчилсан нам үүрд баяртай
Ардчилсан нам ингэтлээ боловсон хүчингүй болчихсон юмуу. энэ балаагаар намын даргаа тавих хүртлээ. энэ үнэхээр таалагдахгүй байна. шл худлаа амьтан. бүр балаа амьтан
Hudlaa hudal dordnuu gehees deerden GJ bhgui bhoo
Арай үгүй блгүй