Энэ оны дөрөвдүгээр сард алтны ханш оны хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, нэг унц нь 3,480.56 ам.доллар болсон бол наймдугаар сард дахин өсөж 3,486.23 ам.долларт хүрлээ.Өнгөрсөн сард алтны үнэ 74.90 ам.доллараар, оны эхний хагаст нийтдээ 556 ам.доллараар, харин сүүлийн таван жилийн хугацаанд 1,506 ам.доллараар өсөөд байна.

Эдийн засагчдын таамаглаж буйгаар энэ чиг хандлага үргэлжилбэл арванхоёрдугаар сар гэхэд нэг унц алтны ханш 3,551 ам.долларт хүрэх төлөвтэй. Алтны үнийн өсөлттэй зэрэгцэн мөнгөний ханш ч 14 жилийн хамгийн дээд түвшинд хүрээд байна.