С.Бямбацогт: Төрийн өмчийн компаниудын захирлын цалин маш өндөр. Маш өндөр урамшуулалтай. Алдагдалтай ажилласан ч, ашигтай ажилласан ч, төлөвлөгөө биелээгүй ч тэр цалингаа авдаг. Үүнийг УИХ гишүүн, сайд нарын цалинтай дүйцүүлж, үр дүнгээр нь урамшуулдаг тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.
Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх, тус албанд ажиллах хүний нөөцийн бодлогод хөшүүрэг, дэмжлэг болгох зорилгоор алба хаагчдад олгодог онцгой нөхцлийн нэмэгдлийг 10 хувиар нэмэгдүүлж, 40 хувьд хүргэхэд шаардагдах зардлыг 2026 оны төсвийн төсөлд тусгасан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!