Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17-р хуралдаан болж Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг хориглосон хугацааг 3 хоног сунгалаа.
Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэмэгдээгүй 44 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Мөн Мөрөн сумын зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар, согтууруулах ундаагаар үйлчлэх, түүгээр үйлчлэхийг 9 дүгээр сарын 13-ы өдрийн 23 цаг хүртэл түр хязгаарлалаа.
Гарах хөдөлгөөнийг зөвхөн буяны ажилтай, албан томилолттой, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр зорчихыг зөвшөөрч байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!