СКАЛА хөтөлбөрийн Монгол Улсад оруулсан хувь нэмэр, үр дүнг хэлэлцлээ

Сэтгүүлч
2025/09/11

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБХХАБ)-ын хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-ний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” (СКАЛА) хөтөлбөрийн хувь нэмэр, хэрэгжилтийн явцыг хэлэлцэх оролцогч талуудын уулзалт 2025.09.11-ний өдөр Улаанбаатар хотноо  боллоо.

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус хөтөлбөрийн Удирдах хорооны дарга Т.Жамбалцэрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “СКАЛА хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаргын усыг хуримтуулах чиглэлээр хийсэн үнэлгээ, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнээс эхлүүлээд ҮТХН 3.0-д хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудыг тусгах, инновац бүхий хэмжих тайлагнах баталгаажуулах (MRV) тогтолцоог хөгжүүлсэн зэргээр чухал ахиц дэвшил гаргалаа. Эдгээр хүчин чармайлт нь үндэсний түвшинд бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх, Монгол Улсын хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадавх бүхий хөгжлийг хангахад нэн чухал нөлөөтэй” гэдгийг онцлов.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс ба мэдээний өрөө нарын зураг байж магад

Уулзалтад ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын арга хэмжээ, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны Европ болон Олон улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэлтсийн дарга ноён Ульф Йэкел, Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI) байгууллагын төслийн ажилтан хатагтай Петра Нийлан тэргүүтэй олон улсын төлөөлөгчид болон их сургуулиуд, төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон. СКАЛА төслийн багийнхны зүгээс хөтөлбөрийн хэрэгжилт, ололт амжилт, цаашдын алхам болон хүрэх зорилтуудаа танилцуулж, оролцогч байгууллагуудын төлөөлөгчид болон эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүллээ.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад

НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска энэ үеэр “Төслийн төлөвлөлтийн шатнаас бодит туршлагад суурилсан шийдэлд шилжиж, малчид, тариаланчид болон орон нутгийн иргэдэд бодитой өөрчлөлт авчрахад ХБНГУ-ын үзүүлж буй дэмжлэгт бид гүнээ талархаж байна. СКАЛА хөтөлбөр цаасан дээр үлдэх тоо бус, бодит үр дүнд зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээсэн бол НҮБХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо “Хөдөө аж ахуйн салбар нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-өөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асар их нөөц бололцоотой. СКАЛА төсөл энэ чиглэлд бодлогын гол баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт, нотолгооны үндэс суурийг газар ашиглалт болон хөдөө аж ахуйн салбарт бүрдүүлж байна. Уур амьсгалын арга хэмжээг бодлогод тусгах, олон нийтэд түгээх үйл явц нь зөвхөн үндэсний түвшинд өрнөхгүй, бүс нутгийн болон дэлхийн түвшний стратегийн яриа хэлэлцээрээр дамжин өрнөдөг. Тухайлбал, СКАЛА хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Уур амьсгалын арга хэмжээг үнэлэх, эрэмбэлэх (CAR) хэрэгслийг төслийн үндэсний баг ҮДЗТ болон ҮТХН-ийн баримт бичигтэй уялдуулан ашиглаж, хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын системийн түвшинд уур амьсгалын шийдлүүдийг эрэмбэлэхэд ашигласан” гэдгийг тодотгов.

‎1 хүн, бумба ба ‎"‎MONGOLIA'S LAND USE AND ARABLE ARABLEFARMING FARMING GDP 13% Mongolia GDP the agriculture which four- fifths comes from livestock of THE SCALA VISION Integrate gender andin inclusive d-use IDCar Simple ystems initiate long-term KEY ACTIONS Conduct RESULTS water Strengt base transfor inland stMonitoring, MRVI.sestem.for veteme bglabal.comvirements quality Identitybarriersa incentivesforpr 日 10ه opportunities enable betwe privat‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Монгол Улсад 2021 оноос хойш хэрэгжиж буй СКАЛА төсөл тогтвортой мал аж ахуй, газар тариалан, усны менежмент, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хэрэгжүүлж болохуйц шийдлүүдийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна