Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Орон сууцны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авчээ.
Харамсалтай нь Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч 16 настай А нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.
Аврах ангийн алба хаагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.
Охиныг өндрөөс унасан шалтгааныг тогтоохоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!