Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэгт ажилдаа орсонтой холбоотойгоор нийслэлийн удирдлагын багт томилгооны өөрчлөлт хийж эхлээд байна. Энэ хүрээнд Ж.Эрдэнэбаярыг Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар томилжээ.
Ж.Эрдэнэбаяр нь өмнө нь Соёлын сайд асан Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт ажилласан туршлагатай.
Түүний боловсролын хувьд:
2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “23-р сургууль”
2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж
2015-2018 “Western Sydney University”
2020-2021 “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн бөгөөд Англи, Хятад хэлний ахисан түвшний , Япон хэлний анхан шатны мэдлэгтэй.
Түүний ажлын туршлагаас танилцуулахад:
2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч
2014-2019 “MCdonald's Australia” компанийн бүсийн менежер
2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд
2021 оноос “Ори медиа” ХХК-д дэд захирлаар ажиллаж байв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!