Тамхины салбар бол дэлхийн хамгийн зохион байгуулалттай, урт хугацааны стратеги бүхий лобби хийдэг салбаруудын нэг. Энэ салбарынхан зах зээлээ хадгалах, зохицуулалтыг сулруулах, хэрэглэгчийн суурийг алдахгүй байхын төлөө бүхнийг хийдэг. Тухайлбал, тамихи өвчлөлд нөлөөлж байгааг нотолсон шинжлэх ухааны баримтад эргэлзээ төрөх хэмжээнд олон нийтийн санаа бодлыг өөрчилж чадах стратеги боловсруулж, улс төрийн хэлэлцүүлэгт нөлөөлж, зохицуулалтыг сулруулахын тулд иргэний хөдөлгөөн мэт харагдах байгууллагуудыг санхүүжүүлдэг нь дэлхийд ил болсон танигдсан арга нь.

Гэхдээ тамхины салбарынхан маш ухаалгаар ажилладаг ажээ. Тамхины хяналттай холбоотой аливаа хуулийг нэгдүгээрт шууд юу юугүй эсэргүүцдэггүй, хоёрдугаарт судалгаа, эдийн засгийн нөлөөллийг ашигладаг, гурвадугаарт бүтээгдэхүүний ангилал өөрчлүүлэх гэж оролддог. Үүний нэг жишээ нь электрон тамхи хор багатай, тамхинаас гарахад тусладаг бүтээгдэхүүн учраас утаат янжуур тамхинаас ялгаатай зэргээр олон нийтийг төөрөгдүүлдэг. Дөрөвдүгээрт, хууль сулруулах, хойшлуулах, тавдугаарт нийгмийн маргаан үүсгэж, талцуулах загваруудыг ашигладаг байна.

Тамхины лобби илэрч буй эсэхийг дараах шинжүүдээр нь ялгаж болно. Хэрэв доорхоос 4-өөс дээш шинж илэрвэл идэвхтэй лобби явагдаж байх магадлал өндөр юм.

 

 

 

1

Судалгааг салбар өөрөө санхүүжүүлсэн байх

2

“Хар зах өснө” гэсэн аргумент гаргаж ирэх

3

Татвар нэмэхийг эсэргүүцэх

4

Vape/Heated-ийг “тамхи биш” гэж ангилах оролдлого хийх

5

Flavor хоригийг эсэргүүцэх

6

Хуулийн заалт сулруулах санал

7

Бодлого хойшлуулах оролдлого

8

“Harm reduction” мессеж түлхүү явуулах

9

Жижиг бизнесийн нэр барих

10

Ажлын байр буурах г.м эдийн засгийн айдас ашиглах

11

Хэрэглэгчийг талцуулах (янжуур vs вэйп)

12

Бодлогыг бүтээгдэхүүний маргаан руу шилжүүлэх

Дээрх үйл ажиллагаа ихэвчлэн шууд биш, шууд бус нөлөөллийн сүлжээгээр явагддаг байна. Эдгээрээс дурдвла,

1. Бодлогод нөлөөлөх

  • Хуулийн төсөлд санал өгөх, өөрчлөлт оруулах
  • Татвар, сав баглаа, хориглолтыг зөөлрүүлэх
  • “Шинэ бүтээгдэхүүн бол тамхи биш” гэсэн ангилал гаргуулах

2. Шинжлэх ухаан ба судалгааг ашиглах

  • Эрсдэлийг харьцуулсан судалгаа санхүүжүүлэх
  • “Harm reduction” (хор багатай) фрейм түгээх
  • Эрдэмтэн, зөвлөх, think-tank санхүүжүүлэх

3. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх

  • Хэрэглэгчдийг “янжуур vs вэйп” гэж хуваах
  • Эрх чөлөө, сонголтын мессеж ашиглах
  • Залуусын хэрэглээ биш, “насанд хүрэгчдийн шилжилт” гэж тайлбарлах

4. Дам нөлөөлөл

  • Худалдааны танхим, бизнесийн холбоодоор дамжих
  • Импортлогч, жижиглэнгийн холбоод ашиглах
  • Хэвлэл мэдээлэл, PR агентлаг ашиглах.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцэд төрийн бодлогод тамхины салбар нөлөөлөхөөс хамгаалах заалт онцгойлон анхааруулдаг.

Эх сурвалж: https://www.who.int/europe/teams/tobacco/who-framework-convention-on-tobacco-control-(who-fctc)

Аль ч төрлийн тамхин бүтээгдэхүүн ямар ч насны хүнд хортой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь нэгэнт нотлогдсон. Харин тамхины салбарынхан нийгэмд үргэлж эргэлзээ төрүүлэх замаар борлуулалтаа явуулж, зах зээлээ хадгалсаар иржээ. Үүний нотолгоо нь АНУ-ын тамхины томоохон компанийн “Бидний гол бүтээгдэхүүн бол эргэлзээ” хэмээн дотоод баримт бичигтээ бичсэн нь Сан Франциско дахь Калифорнийн их сургуульд хадгалагддаг ажээ.