Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан, Бага хурлын гишүүн Р.Амарбаясгалан, Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга У.Балжинням, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр,  Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан  Л.Хулан нар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын намын гишүүд, дэмжигч, иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ. 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын МАН-ын дэргэдэх Ахмадын хорооны гишүүд  ахмадын хорооны байрандаа оёдлын машин тавьчихсан даавуун тор оёж, үйлдвэрлэж байгаа нь сум орон нутагтаа гялгар уутны хэрэглээг багасгахыг зорьж цаашлаад дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй энгийн алхам төдийгүй эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. 

Энэхүү уулзалтад Бууцагаан сумын 150 гаруй гишүүн, дэмжигч оролцож Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээллийг хүргэж санал бодлоо солилцлоо.

Тус уулзалтын үеэр Ахмадын хорооны дарга, намын гишүүн Ц.Лхагвасүрэн гуай "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт тэр дундаа Авлигын эсрэг чөлөөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд намын нэр төрийг цэвэрлэх, авлига хээл хахуульчдаас салах цаг нь иржээ гэдгийг онцоллоо. 

Мөн сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж зундаа ган, өвөлдөө зуд болох эрсдэл их байна. Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлт малчдад эергээр нөлөөлсөн боловч малчид малын мах, орлого бага үеүдэд хүндрэлтэй тусч байгаад анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн намын ахмад гишүүн Пүрэвээ "Намын бодлого анхан шатнаасаа эхэлж гишүүдийнхээ санал санаачилгыг сонсож, гишүүн төвтэй болж буйг сайшааж, талархал илэрхийлээд нам дотроо эв эеэ хичээж, залуучууд эрх гэж ярихаасаа илүү үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдыгаа хүндэлж нэг амьтай, нэг цул байхыг хичээнгүйлэн захилаа.

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ажиллах үеэрээ намын ахмад гишүүн С.Даваасүрэн, Д.Сарантуяа, Ц.Эрдэнэцэцэг нарт хүндэтгэл үзүүллээ.