Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” жүдо бөхийн тэмцээний -60 кг-ын жинд Монголын тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат амжилттай барилдаж, хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр медалийн төлөөх барилдаанд 2024 оны дэлхийн аварга, Гүржийн Гиорги Сардалашвилиг ялж, ийнхүү тус тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Энэ жинд Азербайжаны Балабей Агаев алтан медаль хүртэж, шигшээ барилдаанд Японы 2025 оны дэлхийн аварга Рюжю Нагаямаг яллаа. Агаев Улаанбаатарын дэвжээнээс Их дуулгын зургаа дахь алтан медалиа хүртэж, 2028 оны олимпын эрхийн эхний оноогоо цуглуулсан байна.

Харин Рюжю Нагаяма “Улаанбаатар Их дуулга”-д гурав дахь удаагаа финалд шалгарч, анхны мөнгөн медалиа хүртлээ.